Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ дахь айлчлал эхэллээ

2020-02-27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай үүргийн нислэгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-ны 14:45 цагт Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.

Ийнхүү түүний БНХАУ-д хийх айчлал албан ёсоор эхэллээ.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцана.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм гэж албаны хүмүүс үзэж байгаа юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд 10 гаруй хүн явж байгаа бөгөөд тэд Монголд ирээд 14 хоног тусгаарлагдах юм. 

Эх сурвалж:  http://mongol.cri.cn/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ