Бангкок-Улаанбаатар,Истанбул-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгээр ирсэн 31 иргэнийг тусгаарлав

2020-02-27

Өнөөдөр өглөөний  07:35 цагт Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүллээ.

Мөн COVID-19 вирүсийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын 5, АНУ-ын 7 иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна.

БНСУ-ын нэг, Япон Улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болов. Click To Tweet

08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн 3, Итали Улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарлаад байна.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ