Блүүмберг Трамптай тэмцэхэд коронавирусыг ашиглахаар шийджээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг хөрөнгийн зах зээлийн гол индекс буурч байгаа нь шинэ коронавирусын айдас үндэслэлтэй гэдгийг нотолж байна үзэж байна. Тэрээр энэ тухай Өмнөд Каролина мужийн Чарлстонд болсон телевизийн мэтгэлцээний үеэр мэдэгджээ.

Хотын дарга асны хэлснээр, Цагаан ордны одоогийн тэргүүн Дональд Трамп, хоёр жилийн өмнө тахал өвчнөөр мэргэжсэн мэргэжилтэнг халж, Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүдийн санхүүжилтийг бууруулсан хэмээн буруутгаж байна. “Тиймээс бидний хийх ёстой зүйлийг хэлж чадах хүн алга” гэж Блүүмберг CBS-т ярьжээ.

Тэрбумтны ярьснаар хүмүүс ноцтой санаа зовж байгаа тул хөрөнгийн зах зээл унаж байна. “Тэдний зөв юм. Учир нь бидэнд арга хэмжээ авах хүмүүс байхгүй” гэж ардчилагч хэллээ.

Сануулахад, энэ долоо хоногийн эхээр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр голлох индексүүд нэлээд буурчээ. Үндсэн үнийн бууралт нь коронавирусын тархалт дэлхийн эдийн засагт хор хөнөөл учруулах вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй аж. Трамп өөрөө АНУ-д коронавирусыг хяналтандаа байлгаж байгаа бөгөөд хувьцааны үзүүлэлтүүд “маш сайн” байгаа гэж үзэж буй бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ