
Хонгконгийн гэр бүлийн 10 хүн халуун тогоо болон шарсан мах хувааж идсэний улмаас бүгд вирусын халдвар авсан бол Сингапурт коронавирусын халдвар авсан хүнтэй хамт ажилладаг найман хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан юм.
Ийнхүү нэг тавагтай хоолноос халбагадаж эсвэл савхдаж хувааж идэх нь Хятадаас гадна Солонгос, Сингапур,Тайланд зэрэг Азийн улс орнуудад түгээмэл байдаг.
Энэхүү нийтлэлийг бичсэн нийтлэлч Хятад гаралтай Ви Кек Күүний хувьд “Би олон хүнтэй хооллох үедээ аль болох хамгийн эхэнд шинэ савх,халбагаар тавгандаа авдаг. Харин дараа нь аль болох дахин хүрдэггүй. Гэхдээ тэгэх нь их бүдүүлэг харагддаг учраас аль болох санаа зовохгүй байж, бусдын адил идэхийг хичээдэг” хэмээн бичжээ.
Мөн тэрээр Хятадууд хүртэл өөрсдөө хоолоо нэг тавагнаас хуваан идэх нь эртнээс уламжлагдан ирсэн соёл гэж боддог боловч тийм биш гэдгийг онцолжээ. Жишээлбэл, хаант засаглалын үед хаан болон хатан нь өөрсдийн намхан ширээн дээр тус тусдаа хооллодог байсан байна.
Хэдий аль хэдийн баян,ядуугаас үл хамааран нэг тавагнаас хоолоо хуваан идэх нь Хятадын соёл болон хөгжсөн боловч Sars болон коронавирусын үед энэ соёлыг өөрчилж болохгүй гэсэн үг биш.
Хоолны газрууд савхны хамт халбага өгөх нь хүмүүс бие биенийхээ нян,вирусээс идэхгүй байхад чухал нөлөөтэй.
Эхлээд хэрэглээгүй халбагаараа тавгандаа аван, дараа нь савхаа хэрэглэх гэдэг зүйлийг дадал болгох хэрэгтэй. Click To TweetЭх сурвалж:South China morning post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 cэтгэгдэлтэй
Хоол идэх соёлоо өөрчлөх хэрэгтэй болжээ
Нэг тавагнаас олуулаа савдаж идэх нь үнэхээр сэжиг хүрмээр ,тэрийг яавч соёл гэхгүй дээ.
Manaihan ch bas hyatad, solongos hooliig ingej ih ideed bgaa.
Олон амьтны амь бүү хороо хужаануудаа
Манай хөдөө ямар юмаараа корона байх вэ дээ, салхи тэрийг чинь хөөж туугаад хүнд ойртуулах ч үгүй, харин хотын энэ солонгосуудыг дууриасан юмнууд л тусч магадгүй
Zavaarchihsan suls amaa niiluuleed