• Коронавирусын голомт болоод байгаа Ираны Ерөнхийлөгч хөл хорио тогтоохгүй гэж мэдэгджээ

    Иран улс коронавирусын тархалтын эсрэг хотууддаа ямар ч хөл хорио тогтоохгүй болохоо тус улсын Ерөнхийлөгч мэдэгдээд байна.

    Ерөнхийлөгч Хасан Рухани “эрүүл мэндийн байгууллага зөвхөн халдвар авсан хүнийг тусгаарлах нь зүйтэй” гэсэн байна. Эрх баригчдын зүгээс коронавирусын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд буй Кум хотруу явахгүй байхыг зөвлөж байгаа боловч орох хөдөлгөөнийг нь зогсоосон ямар нэгэн албаны шийдвэр гаргаагүй байна. Кум хотыг өдөр тутам Шиа урсгалын мөргөлчид сая саяараа зорьдог байна.

    Өнгөрсөн долоо хоногт Иранд халдвар авсан 139 тохиолдол бүртгэгдсэн бол нийт 19 хүн нас бараад байна.

    Мөн тус улс нь Афганистан,Бахрайн,Ирак,Кувейт,Оман болон Пакистан зэрэг улсуудад гарсан коронавирусын халдварын эх үүсвэр болох нь тогтоогдоод буй.

    Дэлхий даяар нийт 82,000 орчим хүн шинэ коронавирусээр халдварлаад байгаа бол 2,700 хүн амь насаа алджээ.

    Ираны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч өнгөрөгч гурав дахь өдөр коронавирусын шинээр халдвар авсан тохиолдол улс орон даяар тархжээ хэмээсэн юм. Гэхдээ “Кум хотод сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлэгт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын 10 хувь нь эмнэлгээс гарч байгаа” хэмээн өөдрөг үзлээр ярьжээ.

    Эх сурвалж:BBC

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ