Германд коронавирусын халдвар авсан тохиолдол нэмэгдэн 21-д хүрчээ

Герман улсад 2-р сарын 11-нээс хойш, шинэ төрлийн коронавирусийн халдвараар оношлогдсон өвчтөнүүдийн тоо арав гаруй хоногийн турш өөрчлөгдөөгүй байсны дараа, энэ сарын 25-нд энэ өвчнөөр оношлогдсон өвчтөнүүдийн тоо огцом нэмэгджээ.

26-ны буюу өчигдөр оройн байдлаар, тус улсын нэр хүндтэй Роберт Кохын судалгааны хүрээлэнгийн нийтэлсэн мэдээнээс үзвэл, коронавирусийн халдвараар оношлогдсон өвчтөн дор хаяж 21-д хүрчээ. Герман улсад халдвар дэлгэрэх эхний үед орсон хэмээн ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Жэнс Спейн анхааруулжээ.

Герман улсад 1-р сарын 27-нд анхны өвчтөн оношлогдсноос хойш, дотоодын эрсдлийн түвшний зэрэглэлийг анх удаа өндөржүүлж, доод зэрэглэлээс дунд зэрэглэл болгожээ. Мөн өдөр Жэнс Спейн Берлинд “Герман улс нэгэнт шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлгэрэх эхний үе шатанд орсон” гэжээ.

Тэрбээр “25-аас хойш Герман улсад коронавирусийн халдвараар шинээр оношлогдсон тохиолдол өмнөх үетэй харьцуулахад “чанарын өөрчлөлт” гарсан, даруй халдварын гинжин хэлхээг тодорхой хэмжээнд хянах боломжгүй болсон бөгөөд өвчтөн болон халдварын эх үүсвэрт хяналт тавих боломжгүй байна” гэж онцоллоо. Мөн “Гэвч Герман улсад халдвар ихээр дэлгэрэх байдал гаргахгүй гэдэгт итгэж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ