Ө.Энхтүвшин:Ерөнхийлөгч болон дагалдан явах 10-аад хүн ирсэн даруйдаа 14 хоног тусгаарлагдана

2020-02-27

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.  Коронавирусийн халдварын голомтот улс руу зорчиж байгаа тул Төрийн тэргүүн болон дагалдан явах багийнхан ирсэн даруйдаа тусгаарлагдах ажээ.

Энэ талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин:

Ерөнхийлөгч үдээс хойш БНХАУ-д очоод өдөртөө буцаад ирнэ. УОК-ын даргаас зөвшөөрөл хүссэн. Би өнөөдөр зөвшөөрөл өгч гарын үсэг зурлаа.  Арваад хүн Ерөнхийлөгчийг дагалдан явах юм байна. Ирээд журмын дагуу 14 хоног тусгаарлагдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ