Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр БНХАУ-д айлчилна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ

Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр БНХАУ-д айлчилна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Уг мэдээнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилна.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ