
Өнөөдөр ЭМЯ-наас хийсэн хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэжигтэй гэж тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа:
2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр тусгаарлагдсан:
- Багануур дүүргийн хоёр
- Төв аймгийн Цээл сумын хоёр
- Орхон аймгийн нэг
- Баян-өлгий аймгийн нэг,нийт таван сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй.
БНСУ-руу яваад ирсэн 51 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Мөн ХӨСҮТ-д 6, Асралт Мед эмнэлэгт 37, гэртээ тусгаарлагдсан 8, нийт 51 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.
Хоёрдугаар сарын 26-нд:
- ХӨСҮТ-д хоёр
- Налайхд нэг
- Орхон аймагт нэг, дөрвөн тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийгдэж байна.
Мөн өнөөдөр нислэгээр ирсэн хүмүүсийг заавар журмын дагуу ажиглалтад авч тусгаарлаж байна гэлээ.
Д.Нямхүү “Гэвч энэ цаг хугацаа дуусаагүй, сэрэмж сонор өндөр, айл хэсэхгүй байх дэг журмаа ягштал бариад явах учиртай.
Коронавирусыг Монгол улсад оруулахгүйн төлөө тэмцэж байгаагийн учир нь оношилж болох нь эмчлэхэд маш төвөгтэй.
Эмчлэх нь хувь хүний нас, дархлааны байдал,биеийн онцлогтой холбоотой байгаа бөгөөд маш олон хүн үхэлд хүрсэн. Click To Tweet Амархан эмчлэгдээд гарч байгаа тоотой андуурч болохгүй.
Тийм учраас бидний хувьд гол стратеги бол урьдчилан сэргийлэх.
Монгол улсад энэ вирусыг алхуулахгүйн төлөө хүн бүхэн хичээн ажиллах ёстой гэдгийг дахин хэлье” хэмээн ард иргэдэд сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхаарууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
suni leaon www xxx video http://www.hotxxxmovie.club/