ДЭМБ:Эх үүсвэр нь тодорхойгүй COVID-19 ийн халдвар Европт бүртгэгдэж байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна

2020-02-27

БНХАУ-д  өчигдөр COVID-19 ийн халдвараар  29  нас баралт бүртгэгдсэн нь нэгдүгээр  сарын 20-ноос хойших  хамгийн бага үзүүлэлт болж байна.

Гэвч Грек, Румын, Бразил зэрэг улсад COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийн 42 улсад халдвар бүртгэгдээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын өмнө ирээд байна гэж мдэдээлээд буй.

Эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол Европын улс оронд бүртгэгдэж байгаа нь судлаачдын санааг ихээр зовоож байна. Click To Tweet

Шинэ коронавирусийн халдварын тархалтын улмаас Италийн 11 хотод хөл хорио тогтоосон.

Иранд 139 тохиолдол, 19 нас баралт бүртгэгдсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайд ямар нэг хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн. Click To Tweet

 ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар нэмэлтээр нэн шаардлгатай байгаа тоног төхөрөөмж, хэрэгслийн санхүүжилтийг шийдсэн. Засаг дарга нарт тутсгаарлах байрыг бэлэн болгох, үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг өгсөн. Click To Tweet  Сологос, Япон, Италиас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглалтад аваад байна.

Тухайлбал,

  • Дорнодод  5
  • Замын ү үдэд 14
  • “Асталт мед”  эмнэлэгт 37
  • Архангай,
  • Хөвсгөл,
  • Орхон зэрэг аймагт тус тус  иргэд ажиглалтад  байна.

Төр засгаас маш их арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тиймээс иргэд үүргээ ухамсарлаж, төр засгийнхаа шийдвэрийг дагаж мөрдөх хэрэгтэй байна.

Эмчилгээний хувьд вирусийн эсрэг вакцин гараагүй байгаа. Вирусийн эсрэг вакцин гаргах судалгаа шинжилгээнийхээ ажлыг олон улсын эрдэмтэд   үргэлжлүүлсээр байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ