• Г.Нэргүй:Цагаан сарын баярын өдрүүдэд гал түймрийн дуудлага харьцангуй бага гарсан

    2020-02-27

    Цагаан сарын баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага харьцангуй бага гарсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

    Жишээлбэл,хоёрдугаар сарын 22-ны өдөр гэхэд нэг ч объектын галын дуудлагагүй өнгөрүүлсэн байна.

    2019 онд 654 гал түймрийн дуудлага ирсэн бол 2020 оны энэ өдөр хүртэл 402 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 31,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин эрэн хайх аврах дуудлага 31.3 хувиар өссөн. Нийт дуудлага 2020 онд өмнөх үетэй харьцуулахад 35.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    Сар шинийн амралтын өдрүүдэд  хөнгөн хордсон нийт 17 өрхийн 50 хүн, үүнээс 20 хүүхэд 30 том хүн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

    Тэрбээр “Хорио цээрийн дэглэм сунгасандсан энэ үед бага насны хүүхдийг гэрт нь хараа хяналтгүй орхихгүй байх,үлдээхдээ пиишин зуухны галлагаа, цахилгааны аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг анхаарууллаа.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ