Хятадаас гадна бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо Хятад дахь шинэ халдварын тооноос анх удаа давж гарсан

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын асуудлаар нэгдсэн мэдээллийн хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийг хамарсан цар тахал гарах нь цаг хугацааны асуудал болоод байна гэж ДЭМБ-ас мэдээлж байна. Мөн эрдэмтэн судлаачид бид цар тахлын өмнөх үед ирээд байна гэж хэлээд байна” хэмээн мэдээллээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн н.Ариунаа “БНХАУ-д 444 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 78,486-д хүрсэн байна.

Хятадаас гадна бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо Хятад дахь шинэ халдварын тооноос анх удаа давж гарсан үзүүлэлттэй байна.

БНХАУ-аас гадна дэлхийн 42 улсад Грек,Румин,Пакистан зэрэг улсуудад шинээр халдвар илэрсэн. Одоогоор Хятадаас гадна Өмнөд Солонгос,Итали,Иран улсуудад голомтлон бүртгэгдэж байна.

Өмнөд Солонгост өчигдөр 334 тохиолдлоор нэмэгдэж 1593 тохиолдол болж 13 хүн нас барсан байна. Click To Tweet Шинэ тохиолдлын 307 нь Тэгү хотоос бүртгэгдсэн. Италийн 11 хотод хөл хорио тогтоосон. Иранд 139 тохиолдол нийт 19 нас баралт гарсан байна. Иранийн ерөнхийлөгчийн мэдээлснээр вирусын дэгдэлттэй холбоотойгоор ямар нэгэн хөл хорио тогтоохгүй талаараа мэдэгдсэн.

Нэг орноос нөгөө оронд халдварлах тохиолдол их байна” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ