• Италид шинээр коронавирусын халдвар авсан хүний тоо 400-д хүрлээ

    Итали улсад коронавирусээр халдварласан нийт хүний тоо 400-д хүрээд байна. Ази тивийн БНХАУ,БНСУ-д вирус олноор голомтлон халдварлаж байгаа бол Европт Итали болоод байна.

    Сүүлийн 24 цагийн хугацаанд гэхэд халдвар авагсад 25 хувиар өссөн үзүүллэлттэй байгаа юм.  Хэд хэдэн Европын улсуудад бүртгэгдсэн тохиолдлууд нь Италиас гаралтай болох нь тогтоогджээ.

    Мөн ДЭМБ-аас гурав дахь өдөр мэдээлснээр Хятадаас гадна вирус хурдацтай тархаж байгаа анхны тохиолдол нь Итали гэжээ.

    Шинэ коронавирусээр дэлхийн 40 улсын 82 мянга орчим хүн халдварласнаас БНХАУ-д 78,486 нь бүртгэгдээд байна.

    Эх сурвалж:BBC

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ