Шийдвэр зөрчиж үйл ажиллагаа явуулсан баар, саун, паб, фитнесс клубыг таван сая төгрөгөөр торгоно

2020-02-27

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Өчигдөр нийслэлийн Онцгой комисс хуралдаж баар цэнгээний газар болон саун, фитнесс клубын үйл ажиллагааг ирэх сарын 30 хүртэл хаах шийдвэрийг гаргасан. Дээрх шийдвэрийг зөрчсөн иргэнийг  Зөрчлийн хуулиар нэг сая 500 мянган төгрөг, ААН-ийг 5 сая төгрөгөөр торгох, цаашлаад үйл ажиллаа явуулах эрхийг хасах хүртэл  арга хэмжээ авна гэлээ.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:

Нийслэлийн хэмжээнд нийт 945 баар байдаг. Click To Tweet Тэдгээрийг бүгдийг нь хааж байгаа. Хотын даргын захирамжийг зөрчиж ажиллавал ААН-ийг 5 сая, иргэнийг 1 сая төгрөгөөр торгох, цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Мөн дэн буудлууд, сувилалтгүй амралтын газрууд, саун бассейн, фитнессүүдийг хааж байгаа. Улаанбаатарын хэмжээнд нийт 314 дэн буудал ажилладаг. Click To Tweet

Нийслэлд 321 сүм хийд байгааг үйл ажиллагааг нь бүрэн зогсоож байна. Click To Tweet

Үүнтэй холбогдуулан иргэдээс мэдээлэл авна. Хаалттай, нууц байдлаар арга хэмжээ зохион байгуулж байгаа нь тогтоогдвол тухайн салбарт дахиж үйл ажиллагаа явуулахгүй байх арга хэмжээг авана.

Засаг даргын захирамжийн хоёрдугаар заалтын дагуу кафе, ресторанууд оройн 22:00 цаг хүртэл ажиллана.

Нэг ташаа мэдээлэл яваад байна. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Хэвийн ажиллана.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Мэдээллийг шууд үзнэ үү. 

Gereg.Mn

НОБГ НМХГ ЭМГ Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Wednesday, February 26, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ