
Өнөөдөр буюу мягмар гарагийн байдлаар Хятадын 26 мужид нэг ч коронавирусын шинэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй тухай эрүүл мэндийн албаныхан мэдээллээ. Хятад улс нь нийт 33 мужтай.
Өнөөдрийн байдлаар Хятадад 406 коронавирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдсэнээс 401 нь Хубэй мужаас байсан бол Шандонг,Шангхай,Хэбэй мужуудад тус тус нэг, Сичуан мужид хоёр тохиолдол бүртгэгдсэн гэж Үндэсний Эрүүл мэндийн комиссоос мэдээлжээ.
Коронавирусын халдвар дэлхий дахинд хоёрдугаар сарын 13-ны өндөр хамгийн өндөр цэгтээ хүрсэн бол одоогоор буурах хандлагатай байна. Хоёрдугаар сарын 13-ны өдөр дэлхий даяар шинээр 15,000 орчим тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр 700 орчим тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж:Xinhuanet
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
Hudlaa medeelel bitgi oruulad bai
Galzuu hunii udriin temdeglel ym uu, udur sudraa ch medehgui, ydaj zuv huulj bicheerei.