
Улсын онцгой комиссоос энэ сарын 27-ныг хүртэл зогсоогоод байсан улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний хугацааг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгалаа.
Орон нутгийн чиглэлд Air Mongolia-ийн 7 чиглэл, Hunnu Air-ийн 10 чиглэл дэх нислэгүүд цуцлагджээ. Тодруулбал, Өлгий,Ховд,Увс,Алтай,Завхан,Дорнод,Говь-Алтай аймгууд руу хийгдэх нислэгүүд цуцлагдсан байна.
Энэ үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн:
“Орон нутгийн нислэлийг зогсоох бас нэгэн шалтгаан нь нь өчигдөр Баян-Өлгийн чиглэлд Вьетнамын иргэн халуунтай зорчиж явсан. Тэрнээс болж таван иргэнийг тусгаарласан.
Ийм учраас орон нутгийн нислэг өвчний тархцыг нэмэгдүүлэх магадлал өндөр байгаа учраас ийм шийдвэр гаргасан.
Бангкокоос явах нислэг өнөөдөр яваад, маргаашнаас зогсоно. Нэг ёсондоо Азийн чиглэлийн нислэгүүд зогсож байна гэсэн үг. Казакстан,Турк,Европын улсуудаас ирж байгаа нислэгүүд дээр УОК,ЭМЯ,МХЕГ,ЗТЯ хамтран ажиллаж, онцгой анхаарал хандуулна” хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
model diana ruiz http://www.hotxxxmovie.club/