• У.Хүрэлсүх:Одоо хааж,хорьж,шийтгэнэ

    2020-02-26

    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас  замын хөдөлгөөний хязгаарлалтыг гуравдугаар сарын 3 хүртэл сунгаж, Япон улсын агаарын хилийг хаах зэрэг шийдвэр гаргасан. Уг шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв.Тэрээр,

     ….Нөхцөл байдлыг ард иргэддээ зөв ойлгуулах чиглэлээр ажилалгүй яахав. Гэхдээ одоо засаглах цаг болсон. Одоо хаана, хорино, шийтгэнэ. Ийм арга хэмжээ рүү орж байж нөхцөл байдлыг давна.

    Тогтоол, захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа бол хариуцлага тооцно. Иргэн хүн иргэний үүргээ одоо биелүүлэх ёстой. Энэ бол нэг хоёр хүний эрх ашиг биш. Ганц хоёрхон хүн цагаан сараар гэр орондоо золгох асуудал биш. Улаанбаатар хотруу орох, гарах замыг хязгаарласныг гуравдугаар сарын 2-н хүртэл сунга, Япон улстай хийж буй нислэгүүдээ 14 хоног цуцална.

    Энэ бол нийтийн эрх ашиг. Энэ бол улс үндэсний аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал учраас дүрэм журмаа сахиулах ёстой.

    Улсын онцгой комиссыг би сайн ажиллаж байгаа гэж бодож байгаа. Одоо улам сайн ажиллах хэрэгтэй.

    Тийм учраас хорио цээрийн дэглэмийг сунгах нь зүйтэй гэж харж байна. Тэгэхгүй бол маргааш хязгаарлалт тавигдмагц замбараагүй байдал үүснэ. Сар шинийн золголтууд үргэлжлээд, ханиад томуу, агаар дуслын замаар халдварладаг бүх өвчин дамжина.

    Тиймээс бид хэдэн сар тэвчих хэрэгтэй байна. Мэдээж эдийн засгийн нөхцөл байдалд хүндэрч байна. Тэрийг бид харж байгаа. Одоо шинжлэх ухаанд тулгуурласан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд тулгуурлаж Засгийн газар, хүчний байгууллагууд ажиллах цаг болсон. Хэл ам гарна, олон түмэн бухимдана гэдэг асуудал байхгүй. Энэ бол улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • цаг үедээ тохирсон цаг зуурйн арга хэмжээ мөн ч үүнийг ашиглаад Хүүк төрийн машинаа махны машин болгочихгүй л байгаасай. Ингэлээ гэхэд нэг их гайххааргүй ойворгон эр тул жаахан жихүүрхэж,болгоомжлох сэтгэл олон хүнд төрж байгаа нь үнэн ,ккк

    Холбоотой мэдээ