Т.Бадрал:Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг гуравдугаар сарын 3-ны 8:00 цаг хүртэл зогсоолоо

2020-02-26

Коронавирусын халдварын тархалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь олон нийтийн нягтрал, бөөгнөрөл болж байна. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар коронавирусын тархалттай холбоотой урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 6 шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн.

Мөн нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг гуравдугаар сарын 3-ны өглөөний 08 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргав.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Баар цэнгээний газрууд, фитнесийн газрууд бүгд дүрмийн дагуу явж байгаа. Баар цэнгээний асуудлыг энэ дээр ярих хэрэггүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд цагийн хязгаарлалтад тогтоочихсон байгаа” хэмээн мэдээлэл өглөө.

Тодруулбал, баар цэнгээний газруудын шөнийн 00:00 цаг хүртэл харин фитнесс,спортын газрууд хэвийн үйл ажиллагаагаа явуулах юм.

Туркээс маскны түүхий эд авахаар ажиллаж байна

Мөн тэрбээр маскны асуудлаар “Монголд маскны үйлдвэр ажиллаж байгаа. Эрүүл мэндийн чиглэлийн, хүнд үйлдвэрлэлийн чиглэлд ашиглагддаг маскны үйлдвэрүүд ажиллаж байгаа. Нэг хүндрэл нь түүхий эдийн асуудал яригдаж байгаа. Түүхий эдийг татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан. Маскны түүхий эдийг үйлдвэрлэдэг улс бол Европт Турк,Азид  Хятад улс. Турк улсаас маскны түүхий эд авахаар ажлын хэсэг байгуулагдан идэвхтэй ажиллаж байна.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ