• Нийслэл рүү орох,гарах хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл сунгалаа

    2020-02-26

    Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танилцууллаа. Засгийн газраас дараахь шийдвэрүүдийг гаргав:

    2020.02.27-ны өглөөний 08:00 цаг хүртэл зам хаах шийдвэр гаргасан байсныг гуравдугаар сарын 2-ныг өдөр хүртэл сунгахаар болжээ.

    Мөн Монгол Японы хоорон дахь агаарын хилийг хаах шийдвэр гаргасан байна. Үргэлжлүүлэн Улсын онцгой комисс хуралдаж эдгээр шийдвэрийн мөрөөр илүү тодорхой шийдвэрүүдийг гаргах юм байна.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ