УОК:Солонгос, Япон улсуудын нислэгийг тус тус гуравдугаар сарын 11-нийг дуустал цуцлав

2020-02-26

Өнөөдөр Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Улсын онцгой комисс хуралдаж коронавирусын тархалттай холбоотой урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 6 шийдвэр гаргалаа.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга буюу Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.

1.Улс хот хоорондын хувийн болон нийтийн тээврийн хэрэгслийг түр зогсоох хугацааг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгав

2.Монгол БНСУ хоорондын хоёр талын нислэгийг зогсоосон хугацааг гуравдугаар сарын 11-нийг өдрийг дуустал сунгав

3.Монгол Япон хоорондын нислэгийг зогсоох хугацааг гуравдугаар сарын 11-нийг дуустал сунгав

4.Төрийн албан хаагчдыг гадаад улс руу зорчихыг хориглосон хугацааг гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгав

5.БНСУ-ын иргэн болон тус улсаас ирж буй зорчигчдыг хилийн боомтуудаар нэвтрүүлэхийг түр хориглосон хугацааг гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгав

6.Коронавирусын халдварын талаарх мэдээллийг цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай,санаагүй байдлаар хуурамч мэдээлэл түгээсэн, халдвар гарсан улсаас ирсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан,өөрийгөө тусгаарлаагүй, төрөөс өгсөн хууль ёсны шийдвэрийг биелүүлээгүй иргэн, байгууллагад арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газар, аймаг,нийслэлийн даргуудад үүрэг болголоо.

БНСУ,Япон улсуудын агаарын хилийг хаасан ч ОХУ-ын Эрхүү,Турк,Европын холбооны орнуудаар дамжин ирэх тохиолдлууд гарч байна. Ийм тохиолдолд тухайн иргэнийг заавал 14 хоногийн тусгаарлалтад байлгахыг үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 80,591 хүн халдварласан, 2700 хүн нас барсан. БНХАУ-д нас барсан хүн нь өчигдрийнхөөс 70-аар нэмэгдсэн.Хятад улсын дараагаас хамгийн их халдвар тархаж байгаа БНСУ-д нийт 1146 хүн халдвар авсан,11 хүн нас барсан. Click To Tweet

24 цагийн турш БНСУ-д халдвар авагсдын тоо 169-өөр нэмэгдсэн. Шадар сайд Ө.Энхтүвшин “хэдийгээр Монгол улсад халдвар авсна хүн тогтоогдоогүй боловч тайвшрах зүйл огтхон ч алга гэж үзэж байгаа. Тийм учраас урьдчилан сэргийлэх ажлаа улам чангатгах шаардлагатай гэж үзсэн” хэмээлээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ