
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.
ДЭМБ-ын ажилтан Ариунтуяагийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар дэлхий нийтийн хэмжээгээр 8809 хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдож, 2759 нь нас баржээ. Өчигдрөөс хойш шинээр Алжир,Хорват улсуудад анхны халдварууд бүртгэгдсэн байна. БНХАУ-д сүүлийн 1 хоногт 406 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 401 нь Хубэй мужид бүртгэгджээ.Энэ нь вирус гарснаас хойшхи Хятадын хамгийн цөөн халдварын тохиолдол аж. Click To Tweet
ХӨСҮТ-ийн захирал Х.Нямхүүгийн мэдээлснээр, тусгаарлагдсан хүмүүсээс коронавирусын халдвар илрээгүй байна. БНСУ-д коронавирусын халдвараар нас барсан Монголын иргэн О-той хамт нислэгээр зорчсон 148 хүнээс 48 нь буцаж иржээ. Click To TweetТэдний зарим нь сайн дураараа ЭМ-ийн байгууллагад хандсан бол заримыг нь хаягаар нь олж,цагдаагийн байгууллагын тусламжтайгаар эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Тэдгээр иргэдийн 37-г “Асралт мэд” эмнэлэгт тусгаарлаж, ажиглалтад авсан байна. Үлдсэн нь орон нутгийн эрүүл мэндийн төвүүд болон гэр гэртээ тусгаарлагджээ.Мөн Италид коронавирусын халдвар тархаж байгаатай холбогдуулан тус улсад загварын шоунд оролцоод ирсэн зургаан хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй