• Коронавирусээр халдварласан Монголын иргэн О-г Гуяан хотын Мёнжи эмнэлэгт нас барсныг мэдээллээ

    2020-02-25

    35 настай монгол эрэгтэй нь коронавирусын шинэ халдвартай болох нь тогтоогдож, Гуяан хотын Мёнжи эмнэлэгт тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байсан тухай ЭМЯ-наас мэдээлсэн.

    Тэгвэл иргэн О нь өнөөдөр 17:40 минутанд нас барсан талаар БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас мэдээлжээ.

    Ийнхүү монгол иргэн нь нас барснаар БНСУ-дахь коронавирусын улмаас нас барсан 11 дэх, харин гадаадын иргэн нас барсан анхны тохиолдол болжээ.

    Тус өвчтөн нь  элэгний архаг өвчин, бөөрний дутагдлын улмаас Намянжүгийн Byeonee-dong-д гэртээ асаргаанд байжээ. Коронавирусээр өвчилсөн гэдэг нь тогтоогдон, тусгаарлагдсанаас хойш хоёр ч удаа зүрхний шигдээс болсон байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ