• Гадаадад монгол иргэн нас барсан,гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд ЭСЯ-д албан ёсоор мэдэгддэг

    2020-02-25

    Өнөөдөр 12:00 цагийн үед БНСУ-д коронавирусээр өвчилсөн монгол иргэн О нь нас барсан гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл болохыг ГХЯ-наас албан ёсоор мэдээллээ.

    ГХЯ-ын Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “БНСУ-д халдвар авсан монгол иргэн нас бараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.Гадаадад монгол иргэн нас барсан,гэмт хэрэгт холбогдсон бол манай Элчин сайдын яамандд албан ёсоор мэдэгддэг. Элчин сайдын яамтайгаа холбогдоод тодруулахад энэ иргэн маань биеийн байдал нь эрчимт эмчилгээний тасагт маш хүнд байгаа, харин нас бараагүй байна” гэж тодруулга хийлээ.

    Мөн Эрүүл мэндийн яамнаас  “Монгол улсын нутаг дэвсгэр дээр коронавирусын ямар ч тохиолдол илрээгүй” гэдгийг дахин анхааруулж хэлсэн юм.

    Иргэн О-той хамт явсан эхнэр,эгчийнх нь шинжилгээнээс коронавирусын халдвар илрээгүй.

    Харин Солонгост байх хугацаанд хамт байсан зургаан иргэнийг Намянжүгийн Hyundai эмнэлэгт тусгаарласан байгаа юм байна.

    Мөн энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл гадаадад зорчоод ирсэн иргэдээс өөрсдийгөө тусгаарлаж, иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж хэлсэн юм. 

    Тэрбээр “Халдвартай улсад зорчоод ирсэн иргэд өөрийгөө тусгаарлахгүй, аймаг орон нутаг руу явах явдал маш их байна. Сар шинийн баяраар гадагшаа яваад ирсэн бол өөрийгөө тусгаарлаад,дархлаагаа сэргээгээд байхыг хичээнгүйлэн хүсч байна” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ