
БНСУ-руу элэг шилжүүлэх мэс ажилбарт орохоор явсан Монгол улсын иргэн О коронавирусээр өвчилсөн болох талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
“БНСУ-д коронавирусын халдвар авсан Монгол улсын иргэн нь элэг,бөөрний дутагдалтайгаар эмчлэгдэж байна.
Одоогоор биеийн байдал нь маш хүнд, аппаратанд байна.
Эрүүл мэндийн яамнаас хийсэн тандалтаар нэгдүгээр сард Монголд байсан бөгөөд тэр үед томуугийн шинжилгээнд хамрагдаж байсан байна.
Шинжилгээгээр улирлын томуугийн А хүрээний H1N2 вирустэй гарч байсан байна. Мөн О нь Солонгос улсад дөрвөн жил амьдарч байсан. Хамт амьдарч байсан хүмүүс нь коронавирусын халдваргүй илэрсэн” хэмээлээ.
Мөн тэрбээр “Архаг хууч өвчтэй, ялангуяа чихрийн шижин өвтэй хүмүүс маш богино хугацаанд коронавирусын халдвар авч хүндрэх эрсдэлтэй гэдгийг олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байна” хэмээн анхаарууллаа.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
tamilsexcom hd http://www.hotxxxmovie.club/