Гараа нойтон салфеткаар арчих нь гаран дахь вирусыг улам тараадаг болох нь судалгаагаар нотлогдсон

Коронавирусын дэгдэлтийн үед гараа сайтар тогтмол угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгагчийг хэрэглэхийг ДЭМБ болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байгаа.

Ямар гар ариутгагчийг сонгох вэ?

Хамгийн багадаа 60 хувийн спиртийн агууламжтай гар ариутгагч хэрэглэх нь зүйтэй. Click To Tweet Ингэхдээ гар ариутгагчийг хангалттай хэмжээгээр авч 20 секунд гарын алга, ар тал, хурууны салаа зэргийг үрэн,хатаана.

Нойтон салфеткаар гараа арчих нь үр дүнтэй юу?

Нойтон салфетка нь гар биш эд зүйлийн гадаргууг ариутгах зорилготой байдаг. Гараа нойтон салфеткаар арчих нь харин ч гаран дахь вирусыг улам тараадаг болох нь судалдаагаар тогтоогдсон.

Гараа яаж угаах вэ?

  • Гараа урсгал усаар норгоно
  • Хангалттай хэмжээний саванг авч,сайтар үрж хөөсрүүлнэ

Савандасны дараа хоёр гараа хооронд нь сайтар үрэхэд үүсэх үрэлтийн хүч нь гарын бохир,нян вирусыг арьснаас салгахад хамгийн чухал.

  • Гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг бүхэлд нь үрэх
  • Усаар сайтар зайлах
  • Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар бүрэн хатаах

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ