
Мэлбурн дарь үйлдвэрт коронавирусын эсрэг вакцины туршилтын тунг үйлдвэрлэж эхэллээ. Мөн энэ долоо хоногоос эхлэн амьтад дээрх туршилтыг эхлүүлэх юм.
Туршилтын вакциныг зургаан долоо хоног хүрэхгүй хугацаанд Queensland-ийн их сургуулийн судлаачид, эрдэмтэд Австралид зохион бүтээгдсэн дэлхийн анхны molecular clamp гэх технологийг ашиглан боловсруулжээ.
Вакцины загварчлалыг дөрөв дэх өдөр CSIRO үйлдвэрлэлийн лабораторид илгээсэн бол тав дахь өдрийн өглөөнөөс эхлэн үйлдвэрлэж эхэлжээ. Вакциныг бүтээсэн эрдэмтэд энэ удаагийн загвар нь төгс биш боловч ирэх долоо хоногт илүү сайжруулна гэлээ.
Дэлхий даяар нийт 76 мянга орчим хүн коронавирусээр өвчилж, 2245 хүн нас бараад байна. Австралийн эрдэмтэд Хятадын эрдэмтэд вирусын ДНХ-ын зурагчилсан мэдээллийг цахим орчинд нээлттэй тавьсан нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш вакцин үйлдвэрлэх ажлыг эхлүүлсэн байна.
Вакцины нэмэлт сайжруулалт хийгдэж, амьтад дээр туршигдаж, аюулгүй бөгөөд үр дүнтэй гэдэг нь батлагдсаны дараа хүн дээрх туршилтыг эхлүүлэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
www sesxxx http://www.hotxxxmovie.club/