Д.Нарангэрэл:Элэгний архаг үрэвслээ эмчлүүлэхээр явсан монгол иргэнийг Солонгост халдвар авсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан

2020-02-25

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ.

ДЭМБ-ын ажилтан Ариунтуяа:

Хоёрдугаар сарын 25-ны байдлаар дэлхий даяар нийт 80079 тохиолдол батлагджээ. ДЭМБ одоогоор цар тахлын хэмжээнд очоогүй гэж үзэж байна. Дэлхийн улсуудад голомтлон дэлгэрч байгааг тэмдэглэжээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Нямхүү :

23-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүнээс халдвар илрээгүй. Эдний 6 нь БНСУ-аас ирсэн Солнгос иргэд байсан.Одоогоор өчигдөр БНСУ-аас ирсэн 5,мөн Орхон аймагт 1 хүн тусгаарлаад байна. Нэг хүнийг тусгаарлаж, хянахын төлөө олон хүний хүч,хөрөнгө зарж байгаа.Тийм учраас  дэлхийг донсолгосон энэ вирусыг хүн бүр өглөө бүр санаж сэрж босож байх хэрэгтэй.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргал:

Аймгууд эрсдэлийн үнэлгээгээ хийсэн.Өмнөговь, Дорноговь аймгууд коронавирус зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:

Элэгний архаг үрэвсэлтэй 35 настай эрэгтэй хоёрдугаар сарын 12-нд Монголоос эмчлүүлэхээр явсан. Өчигдөр халдвар авсан нь тогтоогдсон.Эхнэр,эгчээс нь халддвар илрээгүй.Өвчний нууц үе, хаагуур явсан зэргийг тандан судлахад БНСУ-аас халдвар авсан гэдэг урьдчилсан таамаг гарсан.

ШУУД ҮЗЭХ:

 

Gereg.Mn

ЭМЯ ээлжит мэдэллээ хийж байна

Posted by Gereg.Mn on Monday, February 24, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ