Солонгост 35 настай монгол хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ

…БНСУ-н Намяанжү хотод 35 настай Монгол улсын иргэн коронавирусын халдвар авсан нь илэрлээ.
Тэрээр өнгөрсөн 20-ний өдөр монголоос ирсэн бөгөөд биеийн байдал муу байсан учраас гэрээсээ ерөөсөө гараагүй хэмээсэн байна.Түүнтэй хамт амьдардаг эхнэр болон эгч нь халдвар аваагүй болохыг нь тогтоогдоод байна.
Тус өвчтөн одоогоор Пунданы Сөүлийн их эмнэлэгт тусгаарлагдаад байна.
Одоогоор түүнийг хаанаас халдвар авсан болохыг тодруулахаар ажиллаж байна.Бид удахгүй дэлгэрэнгүй сурвалжлана” гэжээ.
Харин түүнийг энэ сарын 20-нд биш, 12-нд Монгол Улсын хилээр нэвтэрсэн болохыг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлсэн байна.
Холбоотой мэдээг доорх линкээр дарж үзнэ үү.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ