Маргаашнаас эхлэн гуравдугаар сарын 2 хүртэл Монгол,Солонгос хоорондын агаарын хилийг хаах шийдвэр гаргалаа

2020-02-24

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө. Энхтүвшингээр ахлуулсан комисс  хуралдаж  маргааш  буюу энэ сарын 25-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл БНСУ руу зорчих агаарын хилээ хаах шийдвэр гаргалаа.  Энэ хугацаанд иргэний агаарын тээврийн компаниуд Улаанбаатар- Сөүл, Бусан чиглэлд нислэг үйлдэхгүй.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлснээр, өчигдөр БНСУ-аас ирсэн зургаан Солонгос иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа аж.Гэхдээ өнөөдрийн байдлаар тэдгээр зургаан солонгос иргэнээс ямар нэг халдварын шинж тэмдэг илрээгүй.Тэднийг Солонгосын халдварын голомт болоод байгаа Тэгү хотын сүмийн гэлэнмаа нар гэх мэдээлэл ташаа мэдээлэл гэв.Тэдгээр солонгос иргэд Монголд байнга оршин суудаг хүмүүс гэнэ.

 

 Шууд үзэх:

Gereg.Mn

Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Monday, February 24, 2020

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ