Д.Нямхүү:Баяраа голлож биш хариуцлагаа голлож өнгөрүүлэх нь чухал байна

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг танилцууллаа:

  • 2020.02.21-ний өдөр хоёр тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй
  • Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй
  • Өчигдөр ХӨСҮТ-д 6 тохиолдол тусгаарлагдсан

Мөн тэрбээр “өөрийгөө хамгаална гэдэг чинь л гэр бүлээ хамгаална гэсэн үг. Гэр бүл, хамт олноо хамгаална гэдэг нь л Монгол улсаа хамгаална гэсэн үг.

Тийм учраас гаргаж өгсөн зөвлөмжүүдийг дагаж, хариуцлагатай байх хэрэгтэй.

Гэтэл өчигдөр маш их хөдөлгөөнтэй байсан талаар иргэд шүүмжилж байна. Төрөөс шийдвэр гаргаж, зөвлөмжийг өгч байхад ингэж хөдөлбөл үнэндээ хохирол авчирна.

Баяраа голлож биш хариуцлагатай үеээ голлож өнгөрүүлэх нь чухал байна

” хэмээн зөвлөмж хүргэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ