
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын өвчлөлийн талаар нэгдсэн мэдээллийг хийлээ.
Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Мөнхтүшиг “БНСУ-д өвчлөл сүүлийн гурав хоногт огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор ГХЯ Сөүл дэх Элчин сайдын яам болон Тэгү хотоос 60 километрийн зайтай Бусан дахь консулын газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Гадаад дахь Монголчуудаас хамгийн олон нь оршин суудаг нь Өмнөд Солонгос улс.
Нийт 48,100 гаруй Монгол иргэд оршин суудгаас албан ёсны зөвшөөрөлтэй оршин суудаг нь 24,800 орчим иргэн байна. Click To TweetБНСУ-руу жилд дунджаар давхардсан тоогоор 100,000 орчим мянган иргэд зорчдог.
Нөхцөл байдал ийм болсонтой холбоотойгоор БНСУ-руу нэн шаардлагатай биш бол зорчихгүй байхыг уриалж байна.
Наашаа ирж байгаа иргэдийн хувьд МИАТ,Солонгосын талтай хамтран зорчигчдыг онгоцонд суухаас нь өмнө хоёр удаа халууныг нь хэмжин, асуумж авч эхэлсэн. Хилийн хяналтынхны хувьд онгоцноос бууж байгаа хүн бүрт тандалт, асуумжаа хийж байна.
Халуурсан иргэдийг БНСУ-аас Монгол руу ирэх нислэгт суулгахгүй байгаа.
Солонгосын Засгийн газрын хувьд 2015 онд MERS-ийг дарсан туршлагатай. Өнөөдрийн байдлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь ч нилээн үр дүнтэй байна.
Олон нийтийн сүлжээгээр Солонгостой холбоотойгоор ташаа мэдээлэл явж байгаа учраас Солонгост байгаа хүмүүсийн ар гэр, хамаатан садан та бүхнийг тайван байхыг хүсмээр байна. Албан ёсны мэдээлэл буюу Элчин сайдын яамнаас гаргаж байгаа мэдээлэлд итгээсэй. Халуунаа дарах эм уугаад ирж байгаа гэсэн мэдээлэл тарж байгаа нь илүү иргэдийн дунд айдас,хүйтэст төрүүлж, амгалан тайван байдлыг нь алдагдуулж байна.
Арванхоёрдугаар сарын сүүлээс эхлээд БНСУ-ын сургуулиуд бүгд амарчихсан байгаа” гэлээ.
Мөн тэрбээр Солонгосоос ирж байгаа иргэдийн хувьд 14 хоног өөрийгөө тусгаарлаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
balck bbi http://www.hotxxxmovie.club/