
Тээврийн Цагдаагийн албаны албан хаагчид өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн нийслэлээс орох, гарах 8 цэг дээр автомашины хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байна.
УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн 27-ны 08:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд, 21 аймаг, 365 сумдын хэмжээнд орох,гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Өнөөдрийн хувьд чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа боловч 23-наас 24-нд шилжих шөнийн 00:00 цагаас 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл Улсын хэмжээнд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм.
Иргэдийн хувьд энүүхэн хооронд гарчихаад ирье гэдэг байдлаар ачаалал үүсч, албан хаагч нартай маргаан үүсгэж байна
Тээврийн цагдаагийн албаны албан хаагч Б.Зоригоо “Иргэдийн хувьд мэдэж байгаа ч гэсэн энүүхэн хооронд гарчихая гэдэг байдлаар түгжрэл ачаалал маш их нэмэгдэж байна. Иргэдийн хувьд уг нь мэдэж байгаа, энэхэн хооронд юм чинь гарчихаад буцаад ороод ирнэ гэдэг байдлаар ачаалал үүсч, цагдаагийн албан хаагч нартай маргаан үүсч байна” гэсэн юм.
Баримт бичгээ үзүүлчихээд нааш цаашаа хүн зөөгөөд явах сонирхолтой хүмүүс байна
Дэд хурандаа Б.Сүхбат:
“Хөдөлгөөнд оролцогчдоо хандаж хэлэхэд тавьж байгаа шаардлагыг биелүүлж хөдөлгөөнд оролцоорой. Хамгийн гол нь эрүүл саруул байвал цаашдаа олон удаа баяр наадам тэмдэглэх боломжтой болно шүү.
Нэг удаа гурав, дөрөвхөн хоногийн хугацаанд тэвчээд гэр бүлтэйгээ уламжлалт Цагаан сараа тэмдэглээд бусад хэн нэгэн лүү очиж золгох байдлаар хөдөлгөөнд битгий оролцоорой.
Бусад орны жишгүүдийг харахад энэ нь маш аюултай нөхцөл байдалд хүргэх эрсдэлтэй байна шүү.
Хятад улсын хувьд Цагаан сараа тэмдэглэх үедээ л энэ аюулт вирусыг ихээр тарааж, амь нас нь хохирч байна.
Бичиг баримтаа үзүүлчихээд нааш цаашаа хүн зөөгөөд явах сонирхолтой хүмүүс байна. Эцсийн эцэст энэ нөхцөл байдал хүндэрвэл энэ зүйлүүд чинь аврахгүй шүү” хэмээлээ.
Тэрбээр мөн “Нийслэлийн хэмжээнд 08:00 цагаас пост хаачихсан бол дараагийн пост нь ч мөн адил хаачихсан байгаа, тэр хооронд хүрч очиж амжихгүй учраас иргэд өөрсдөө ухамсарлаад буцаж эргэх шаардлагатай байна” гэж анхаарууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
www oldxxx http://www.hotxxxmovie.club/