БНСУ-д коронавирусын халдварын шинэ тохиолдол 556-д хүрч, нас барсан хүний тоо дөрөв боллоо

Коронавирусын халдварын шинэ тохиодол БНСУ-д 123-аар нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 556-д хүрлээ. 556 тохиолдлыг байршлаар нь авч үзвэл:

  • Тэгү-303
  • Кёнбук-163
  • Сөүл-23
  • Кённам-8
  • Куанжү-8
  • Гангвон-5
  • Бусан-5
  • Жонбук-3
  • Чежү-3
  • Тэжон-2
  • Ухань-2
  • Жоннам-2
  • Сежун-1
  • Үлсань-1
  • Инчеон-1
  • Чуннам-1

Мөн БНСУ-д коронавирусээр дөрвөн хүн нас бараад байна. Өчигдөр нэг хүн коронавирусын улмаас нас барсан бол өнөөдөр мөн адил нас барсан тохиолдол гарчээ.

Нас барсан хүмүүсийн хувьд нэг нь 50 орчим насны Хойд Гүнсанг мужид эмнэлэгт тусгаарлагдсан байсан бол хоёр дахь тохиолдол нь дөнгөж халдвар авсан гэдэг нь батлагдаад байсан 92 настай ахмад настан байсан байна.

24 цагийн хугацаанд шинээр халдвар авсан 123 тохиолдлын 93 нь Тэгү хотоос гаралтай байна.

Одоогоор БНСУ-аас гадна БНХАУ болон Diamond Princess хөлөг онгоц нь одоогоор коронавирусын халдвар хамгийн эрчимтэй  явагдаж буй халдварын голомтууд юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ