
Хятадын Сичуан мужид коронавирусээр өвчилж, бүрэн эдгэсэн байсан өвчтөн хоёр дахь удаагаа вирусын халдвар дахин авсан тухай тус мужийн эрүүл мэндийн албаны хүмүүс мэдээлжээ.
Сичуаны нийслэл Ченгдү хотын оршин суугч нь эмнэлгээс гарснаас хойш тогтмол эмчийн ажиглалтанд байж, шинжилгээнд хамрагдаж байжээ.
Харин 10 өдрийн дараа тэрээр дахин коронавирусын халдвар авсан болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байна.
Сичуаны Эрүүл мэндийн комиссоос дээрх мэдээллийг тав дахь өдөр дахин баталгаажуулж мэдээлэл хийсэн бөгөөд өвчтөн болон гэр бүлийг нь хамгийн ойрын эмнэлэгт тусгаарлан, гэрт нь ахуйн ариутгалыг хийжээ.
Эрх баригчдын мэдээлж байгаагаар өвчтөн болон гэр бүлийнх нь түүнийг эмнэлгээс эдгэрч гарсан буюу хоёрдугаар сарын 10-наас хойш гэрт нь хөл хорионд байлгасан байна.
Гэртээ байсан байхад ямар замаар халдвар авсан байх боломжтойг одоогоор судалж байгаа юм.
Зарим хүмүүс эмнэлэг коронавирусээр өвчилсөн хүнийг бүрэн эдгэрэхээс нь өмнө гаргаж байна гэж сэжиглэж байгаа аж.
Ухань хотын эмч нар нэгэнт вирусын халдвар авч, эдгэрсэн хүн нь дахин халдварлах боломжтой гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Мөн дахин халдвар авах нь тухайн хүний бие махбодид бүр ч гэм хохирол учруулж болзошгүй хэмээн анхааруулжээ.
Эх сурвалж:taiwannews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй