• Коронавирусыг эмчлэх хоёр зүйлийн аргын клиник судалгааны дүн 21 хоногийн дотор гарна

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусийн халдвараар үүссэн уушгины хатгалгааг эмчлэх хоёр зүйлийн арга одоо клиникийн судалгааны шатандаа байгаа, гурван долоо хоногийн дотор анхны дүн гарах төлөвтэй гэжээ.

    ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом ээлжит хэвлэлийн бага хурал дээр “шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тухай ДЭМБ-ын боловсруулсан төлөвлөгөөний дагуу, одоо хоёр зүйлийн эмчилгээний аргын клиникийн судалгаа хийж байгаа юм. Нэг нь ДОХ-ын эсрэг эмчилгээнд ашигладаг Lopinavir, Ritonavir (LPV/r) , нөгөө нь Вирусийн эсрэг эм Remdesivir юм. Гурван долоо хоногийн дотор анхны дүн гарна гэж бид төлөвлөж байна” гэжээ.

    Lopinavir болон Ritonavir (LPV/r)-ыг ердөө хослуулан хэрэглэдэг ДОХ-ын эсрэг хэрэглэдэг эм юм. Хятад улсын клиникийн судлалын бүртгэлийн төвийн сайтын мэдээллээс үзвэл, энэ хоёр эмийг хослуулан хэрэглэх клиникийн судалгааг Хятад улсын Үхань зэрэг газрын эмнэлэгт хийж байгаа юм байна.

    Remdesivir нь АНУ-ын Gilead Sciences компанийн судалж байгаа эм бөгөөд гол нь Эбола болон МЭРС зэрэг өвчнийг эмчлэхэд зориулжээ. Гэвч одоохондоо ямар ч улс орны зах зээлд орох зөвшөөрөл аваагүй байна. Үханий эмнэлгүүд энэ сарын эхнээс уг эмийг клиникийн судалгаанд хамруулсан бөгөөд 4-р сарын сүүлч хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

    gereg.mn

    Холбоотой мэдээ