Өчигдөр Хятадад коронавирусийн халдварын 397 шинэ тохиолдол бүртгэгдэж,109 өвчтөн нас баржээ

Өчигдөр Хятадад коронавирус буюу Covid-19-ийн 397 шинэ тохиолдол илэрсэнийг тус улсын эрүүлийг хамгаалах албаныхан өнөөдөр өглөө мэдээллээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 109 өвчтөн нас баржээ. Өмнөх өдөр нь шинэ халдварын тоо 889 байсан юм. Халдварын голомт Хубэй мужид өчигдөр 366 халдвар бүртгэгдэж, 106 өвчтөн нас барсан аж. Ихэнх нь тус мужийн төв Ухань хотод бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд шинэ коронавирусийн халдварын тохиолдол 77,767, нас барсан өвчтөний тоо 2,360 хүрээд байна. Халдвар авсны дараа бүрэн эдгэрсэн хүний тоо 20,833 боллоо.

Тэгвэл сүүлийн гурав хоногт Өмнөд Солонгост коронавирусийн тархалт эрчимжиж, Иран улсад халдвар авсан дөрвөн хүн нас бараад байна. Итали улсад өчигдөр халдварын тохиолдлын тоо гурваас 17 болж, огцом нэмэгдээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ