Коронавирусын оношилгоонд зориулж эрүүл мэндийн байгууллагуудад зөөврийн рентген аппарат гардууллаа

Эрүүл мэндийн яамнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн байгууллагуудад зөөврийн рентген аппарат гардуулан өгч байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгч С.Диордица “Монгол улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш Засгийн газар салбар яамд сайн ажиллалаа. Салбар хоорондын хамтын ажиллагаа хамгийн сайн байгааг өнгөрсөн долоо хоногт Шадар сайдын ажлын хэсэгтэй хамт явж байхдаа харсан. Энэ удаа ЭМЯ, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн байгууллагуудад коронавирусыг оношлоход зориулан эрүүл мэндийн байгууллагуудад рентген аппарат гардуулж байгаад баяртай байна”.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгө болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, 18 аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад зөөврийн рентген төхөөрөмж гардуулж байна” гэлээ.

Мөн рентген аппаратаас гадна эмнэлгийн хувийн хамгаалах хэрэгслүүдийг ЭМ-ийн төвүүд, эмнэлгүүдэд гардуулан өглөө.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/geregNewsmedia/videos/2564912853766338/?eid=ARDfX-6gkUR9jWZnrPrDfMOKG9ZS6HoQkLPohYbEZD8f_zK13ZssXwucFT3NyyCNiTg89Bja7S6AN2af

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ