• Ням гаригт БНСУ-аас 100 иргэн Монголдоо ирнэ

    БНСУ-д шинэ коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, өнөөдрийн байдлаар тус улсын 156 иргэн халдвар авч, нэг хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн.

    Коронавирусийн халдвар хамгийн их бүртгэгдээд байгаа Тэгү хотод Монгол оюутнууд олноор сурдаг.

    Өчигдөр  Бусан-Улаанбаатарын онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарласан гэх мэдээллийг ЭМЯ-наас өгсөн.

    Тэгвэл энэ сарын 23-ны ням гаригт БНСУ-аас 100 монгол иргэн эх орондоо ирэхээр МИАТ-ээс онгоцны тасалбар авчээ.

    Тэднийг Улаанбаатарт ирэхэд нь 14 хоног тусгаарлах юм байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ