Жүжигчин Ж.Баясгалан АН-д элсэж, гишүүний батлахаа авлаа

2020-02-21

Жүжигчин Ж.Баясгалан АН-д элсэж, гишүүний батлахаа өнөөдөр  гардаж авлаа.

Тэрээр АН-тай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах санал тавьснаар гишүүнээр элсэх шийдвэрийг гаргасан байна.

Энэ тухай   “Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  залуу үеэ төлөөлж өнөөдөр энд ирсэн. Нэр томьёоноосоо эхлээд бид өөрчлөлт хийх ёстой. Өнөөдөр би тэргэнцэр дээр сууж байна. Гэхдээ тэргэнцэр дээр сууж байгаагаараа би хөгжилд саад болоогүй. Эсвэл би өөрөө хөгжихөд энэ тэргэнцэр надад саад болоогүй. Тиймээс бид хөгжлийн бэрхшээлтэй  иргэн гэж нэрлэх биш тусгай хэрэгцээт иргэд гэж нэрлэж,  ярих ёстой.

Холбогдох хуулийн нэр томьёонд ч  нэрийг нь сольж өөрчлөлт оруулахыг хүсэж байна. Ингэж чадвал миний төлөөлж байгаа 110 мянган иргэний нийгэмд оролцох оролцоо, өөрсдийн итгэл үнэмшил гээд маш олон зүйлийг олж авах боломж нь нээгдэнэ” гэлээ.

Тус намын дарга С.Эрдэнэ “Эрх чөлөө, эв нэгдлийг эрхэмлэсэн АН-ын 200  гаруй мянган гишүүдийн эгнээнд нэгдэж ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө өөрийн хүч чадал, оюун ухаанаа зарцуулахаар шийдсэн Ж.Баясгаланд баяр хүргэе хэмээн гишүүний батлахыг гардуулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ