• Солонгосын сүмийн цуглаанд очсон 1,000 гаруй хүнээс 400-д нь халдварын шинж тэмдэг илрээд байна

    2020-02-21

    Өмнөд Солонгос дахь коронавирусын халдвар авагсдын тоо нэг өдрийн дотор 104-өөс 156 болон огцом нэмэгдлээ. Тус улсын Ерөнхий сайд үүссэн нөхцөл байдлын эсрэг шуурхай бөгөөд хүчтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана гэсэн юм.

    Одоогоор Дэгү болон Чэёндо хотуудад “тусгаарлалтын бүс”-үүдийг тогтоогоод байна. Халдвар авагсдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаагийн сацуу өчигдөр тус улсад коронавирусээр нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.

    156-аас 70 тохиолдол нь Дэгү хотод байгаагаас ихэнхи нь өнгөрсөн Ням гарагт Есүсийн Шинчёнжи сүмийн цуглаанд оролцсон байжээ. Харин өнөөдрийн байдлаар Дэгү хотын даргын мэдээлснээр цуглаанд оролцсон 1,000 орчим хүмүүсийн 400-д нь халдварын шинж тэмдгүүд илрээд байна.

    Шинчёнжи сүмийн захиргаанаас 1,000 орчим мөргөлчөөсөө сайн дураар гэртээ хөл хорионд байхыг хүсээд буй.

    Эх сурвалж:theguardian

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Есүс гэдэг хоньчин байсан юм бол, тэнгэрээс байнга хүмүүсийг хайрлаж, муу муухай бүх зүйлээс хамгаалж байсан юм бол энэ өвчнөөс хамгаалах нь яасан юм. Есүсийн түүх бол зүгээр л домог болохоос бодит зүйл биш шүү дээ. Монголчууд минь шинжлэх ухаанд л итгэ. Хүн төрлөхтөний хөгжил шинжлэх ухаанаас л эхтэй болохоос бурханаас биш шүү дээ.

    • Манай   том  лам  нь  хурал  хийнэ  гээд  зарлаад  сууж  байдаг.  Энэ  бол  том  дохио.  Хүнд  буян  болох  бус  гай  болж байгаа  жишээ байна.  Ачтай  буянтай  байсан  бол  ,нэг  ч  хүн  өвчин  авахгүй биз  дээ.1937  онд  том  толгой  лам  нарыг  хөнөөж байхад  ямарч  хариу байхгүй.  Хүмүүст  гавьяа  байгуулна  л  гээд байдаг.

      • Солонгосын иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг хүмүүс цуглуулдаг газар УБ-т их байдаг гэсэн тэдгээрийг сайн шалгаарай

    Холбоотой мэдээ