ХНХ-ын сайд С.Чинзориг өөрийгөө АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

2020-02-21

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд  С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Тэрээр, намайг Нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулахад нөлөөлсөн гэх мэдээлэл сонгууль дуустал эрчээ авах шинжтэй байна. Хамгийн ноцтой нь УЕП-ын газраас Сайд С.Чинзоригийг яллагдагчаар татахаар шийдвэрлэжээ гэх мэдээлэл  өчигдөр цахим орчинд  тараасан.

Тиймээс АТГ-т  өөрийгөө шалгуулахаар  шийдлээ. Миний хувьд эрх ашгийн сонирхолтой, бусдад давуу эрх мэдэл олгосон зүйл байхгүй. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг эрсдэлд оруулах ямар нэгэн шийдвэр гаргасан уу үгүй юу түүнд нөлөөлсөн эсэхийг шалгаж өгөхийг хүсч байна гэсэн юм.

Зөрчлийн тухай хуулиар хүнийг онц ноцтой хэрэгт гүтгэж, доромжилсон бол буруутай этгээдийг 2 сая 500 мянган төгрөгөөр торгох хууль үйлчилж байгаа.

Үүнд өөрчлөлт оруулж  бусдыг гүтгэж доромжилж нэр хүндэд нь халдсан бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэж  байхаар болсон. Энэ хууль хоёрдугаар сарын 27-ноос эхлэн хэрэгжих эхлэх юм.

С.Чинзориг сайд  намайг  гүтгэж харлуулж байгаа нөхдүүд хуулийн заалтыг чангаруулсан хууль хэрэгжхээс өмнө ийм явуулга явуулж  байна гэж харж байна. Хэдэн төгрөгөөр нь торгуулаад өнгөрье гэсэн улс төр яваад байх шиг  байна гэх мэдээллийг өглөө.

Байгууллага, хувь хүний нэр хүндэд  энэ мэт халдах байдал хэрээс хэтэрч байна гэж үзсэн  учраас ийн өөрийгөө шалгуулах шийдвэрийг гаргажээ.

Шууд үзнэ үү. 

Gereg.Mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Thursday, February 20, 2020

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ