
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусны нөхцөл байдал, бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаархи мэдээллийг хийж байна.
Солонгосын Сөүл,Дэгү зэрэг дөрвөн том хотод өвчлөл гарсан
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:
“БНХАУ-ын Ухань хотод 201 хүн эдгэрч гарсан. Гэхдээ бидний хамгийн их зорчдог Сингапур,Япон, Солонгост өвчлөлт нэмэгдсэн байна. Ялангуяа Дэгү хотод сүмийн цуглаанд очсон эмэгтэйгээс тархсан халдвар өргөжиж 56 тохиолдлоор нэмэгдэж, нийт тохиолдол нь 107 болсон. Солонгос улсын Сөүл,Дэгү зэрэг 4 том хотод өвчлөл тархсан байна.
Хотын удирдлагуудаас аль болох олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй байх, явсан тохиолдолд амны хаалт зүүх, хоол хүнсээ болгож хэрэглх, гараа тогтмол угаах, амьсгалын замын өвчтэй хүнээс хол байх, ямар нэгэн шинж тэмдэг илэрбэл амны хаалтаа зүүж эмнэлэгт яаралтай хандах зөвлөмжийг өгч байна” хэмээлээ.
Манай Монгол улсын 48 мянган иргэд БНСУ-д амьдарч байгаа учраас Солонгосын эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн яамнаас өгч байгаа мэдээллийг дагахыг ЭМЯ-наас зөвлөлөө.
Мөн Цагаан сарын битүүний өдрөөс шинийн 4-нийг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаасантай холбоотойгор ОБЕГ-аас хад,асга,уулаар явж амь насандаа эрсдэл учруулахгүй байхыг сэрэмжлүүллээ.
БНСУ-ын Дэгү хотод суралцдаг 6 оюутныг хүлээн авч,ХӨСҮТ-д тусгаарласан
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг,Завханд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Солонгост гарсан нийт өвчлөлийн 80 гаруй хувь нь Дэгү хотод бүртгэгдэж байна.
Тэнд суралцдаг Монгол оюутнуудыг ХӨСҮТ-д авчирч ажиглалтанд авсан. Тухайн оюутнуудын сурдаг сургуульд коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний дээр сургуулийн захиргаанаас нь өвлийн ээлжит амралтаа ав,сургууль дуудсан цагт ир гэсний дагуу оюутнууд маань эх орондоо ирсэн.
Зургаан оюутныг Бусан-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор хүлээн авч ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ авсан. Бүгдэнгийнх нь эрүүл мэндийн байдал хэвийн байна” хэмээн мэдээлэл өглөө.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
I am a blogger and Seo Expert also Information of all Crack Software
Web Site Link
https://cracklicensekey.org/wondershare-uniconverter-crack/