• Хуримаа хойшлуулж, коронавирусын эсрэг тэмцэж байсан залуу эмч таалал төгслөө

    Коронавирусын эсрэг тэмцэхэд тэргүүн эгнээнд алба хашиж байсан Ухань хотын Жиангши дүүргийн эмнэлгийн уушигны эмч 29 настай Пэнг Инхуй вирусын халдвар авч, харамсалтайгаар нас барсан тухай тус дүүргийн эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

    Тэрбээр хоёрдугаар сарын 1-ний өдөр хуримлахаар төлөвлөсөн байсан боловч коронавирусны дэгдэлт гарсан учраас хуримаа түр хойшлуулаад байсан юм. Пэнг Инхуй нь нэгдүгээр сарын 25-нд тусгаарлагдан эмчилгээнд хамрагдаж эхэлсэн боловч түүнээс ч өмнө халдвар авсан байжээ. Хуримаа хийх байсан тэр өдрөө эрчимт эмчилгээний тасагт шилжиж, улмаар хоёрдугаар сарын 20-ны өдөр таалал төгсжээ.

    Хятадын ард иргэд гүнээ эмгэнэл илэрхийлж, дахин нэг ч эрүүл мэндийн ажилтанд ийм зүйл бүү тохиолдоосой хэмээн найдлага тавьж байна.

    Эмнэлэгт түүгээр эмчлүүлэн,эдгэрэн гарсан нэгэн өвчтөн нь “Тэр үнэхээр хүчтэй, өөдрөг үзэлтэн байсан” хэмээжээ.

    Эх сурвалж:People’s Daily

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ