WSJ: Victoria’s Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

LBrands нь дотуур хувцасны брэнд Victoria’s Secret-ийг 1.1 тэрбум долларын үнээр Sycamore Partners хэмээх хувьцаат компанид зарна гэж Wall Street Journal мэдээлэв. Хэлэлцээр хийж эхэлсэн байж магадгүй гэнэ. Түүнчлэн 50 жилийн турш L Brands компанийг удирдаж байсан тэрбумтан Лесли Векснер компаний гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргын суудлыг орхих болно гэж эх сурвалжууд хэвлэлд мэдээлжээ.

Sycamore Partners компани Victoria’s Secret-ийн 55% -ийн хувьцааг худалдаж авах төлөвтэй байгаа аж. L Brands нь үлдсэн 45% хувьцааг тусдаа компанид шилжүүлэх бөгөөд харин Pink брэндийг хадгалах болно. WSJ-ийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар Victoria’s Secret -ийн хувьцааг L Brands зарсны дараа зөвхөн Bath & Body Works сүлжээнд ажиллах аж.

82 настай Лесли Векснер L Brands компанийн ТУЗ-д үлдэж, компанийн хувьцааг хэвээр хадгалахаар төлөвлөж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. Тэрбээр L Brands-ийн 17 орчим хувийг эзэмшдэг. Тэрбумтан 1982 онд Victoria’s Secret-ийг 1 сая доллараар худалдаж авсан бөгөөд энэ нь Сан Францискод байдаг дэлгүүрүүд байсан юм.

Сүүлийн жилүүдэд Victoria’s Secret-ийн дотуур хувцасны цувралын борлуулалт буурчээ. Sycamore Partners хөрөнгө оруулалтын компани өмнө нь хүнд нөхцөлд хувцас үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэрлэгчид болон худалдаачдыг худалдаж авсан (Nine West, Talbots, Hot Topic гэх мэт).

Victoria’s Secret-ээс гадна Bath & Body Works, Pink брэндийг эзэмшдэг L Brands-ийн зах зээлийн үнэлгээ одоогоор $ 7 тэрбум орчим байгаа бөгөөд таван жилийн өмнө энэ компани 29 тэрбум доллараар үнэлэгдэж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ