“Оюутолгой” 150 сая долларын татварын асуудлаар арбитрт хандахаар болсноо мэдэгдлээ

Монгол улсын Засгийн газартай татварын маргаанаа шийдэж чадаагүй тул энэ асуудлаар “Оюу толгой” компани 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тулгуурлан Арбитрт хандахаар болсныг тус компанийн хөрөнгө оруулагч “Туркойз хилл ресурс” компани албан ёсоор мэдэгдлээ. 

Маргааныг хянан шийдвэрлэх тухай заалтын дагуу Лондонд байрлах UNCITRAL арбитрын шүүхэд хандаж байгаа  ажээ.

Монгол улсын Татварын ерөнхий газраас 2018 онд “Оюу толгой” компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлж, үлдсэн дүн дээр талууд шийдэлд хүрээгүй ийнхүү маргаан эцэслэгдээгүй тул дээрх шийдвэрийг гаргасан байна.

Ийнхүү татварын асуудлаар хоёр тал арбитрын шүүхэд очих болоод буй энэ үед Монгол улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчидтай уг төслийг монголын талд ашигтай болгохоор хэлэлцэж буй билээ. Энэхүү хэоэоцээрт уг асуудал хэрхэн нөлөөлөхийг одоо хэлэхэд хэцүү.

Оюутолгой компаниас саяхан Монгол улсын Засгийн газарт гэрээний дагуу 300 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийн ТЭЗҮ-г ирүүлсэн ч бараг тэрбум ам.долларын өртөгийг нь өндөр байгаа тухай Ц.Даваасүрэн сайд ярьсан. Ийнхүү Оюутолгойн асуудал хурцаар яригдсаар л байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ