• Хятадын Хубэй мужид өчигдөр коронавирусийн халдвараар 115 өвчтөн нас барж, 411 тохиолдол илэрчээ

    Пүрэв гарагт төв Хятадын Хубэй мужид шинэ коронавирусийн халдварын 411 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан 115 өвчтөн нас барсан тухай мэдээллээ. Лхагва гарагт тус мужийн захиргаа халдварын 349 шинэ тохиолдол бүртгэгдэж, 108 өвчтөн нас барсныг мэдээлж байв.

    Өчигдрөөс эхлэн Хятадын эрх баригчид халдварын тохиолдлыг тоолох аргаа дахин өөрчилсний улмаас Лхагва гарагийн тоо нь нэгдүгээр сарын 23-наас хойшх хамгийн бага үзүүлэлт болсон юм.

    Шинэ халдварын тоо буурахад мөн Ням гарагаас эхлэн Ухань хотод хэрэгжсэн хөл хорионы хатуу дэглэм нөлөөлсөн гэж үзэж байна.

    Өнөөдрийн тоог нэмсний дараа Covid-19 вирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд 75,773, нас барсан өвчтөний тоо 2,129 болжээ. Нийт 16,329 хүн халдвар авсны дараа бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ