• Хятадын эрдэмтэд коронавирусийн тархалтыг энэ сарын сүүлээр оргил цэгтээ хүрнэ гэж үзжээ

    2020-02-21

    “Ковид-19”/коронавирус/ вирусийн халдварт хатгалгааны тархалтын улмаас БНХАУ-ын хот, муж, өөртөө засах орон болон засаг захиргааны онцгой бүсүүд нутаг дэвсгэр дэхь нөхцөл байдлаас шалтгаалан сургууль цуглах хугацааг албан ёсоор хоёрдугаар сарын сүүл хүртэл хойшлуулсан.

    Хятадын зарим эрдэмтдийн үзэж байгаагаар энэ  сарын дунд, сүүл үед вирусийн тархалт оргил цэгтээ хүрч, дөрөвдүгээр сар гэхэд бүрэн намжина гэж байгаа бөгөөд одоогийн төлөв байдлаар сургуулиуд гуравдугаар сард эхлэх магадлал тун бага болж байна.

    БНХАУ-д 2,900 их, дээд сургуульд 30 сая оюутан суралцдаг ба энэ дундаас хот, муж алгасаж суралцдаг 8 сая 900 мянган оюутан байдаг ажээ.

    Эх сурвалж: Гадаад харилцааны яам

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ