
“Барселона” багийн довтлогч Лионель Месси, довтлогч Криштиану Роналдуг “Реал Мадрид” -аас явсан тухай санал бодлоо хуваалцлаа.
“Роналдуг гарсны дараа “Реал Мадрид” олон гоол алдах болсон. Ийм зүйл болох нь тодорхой байв. Үүний зэрэгцээ Криштиану багт бусад олон зүйлийг өгдөг байсан. Түүний гоолыг ердийн зүйл гэж ойлгодог гэдгээ би аль хэдийн хэлсэн. “Реал Мадрид” гайхалтай тоглогчидтой ч улиралд тэрбээр 50 гоол оруулдаг байлаа” гэж Месси Mundo Deportivo-д ярьжээ.
Сануулахад, Роналду 2018 оны зун “Реал Мадрид”-аас “Ювентус” клубт шилжсэн. Шилжүүлгийн хэмжээ нь 117 сая евро байсан бөгөөд одоогийн улиралд 35 настай португал эр клубын түвшинд явагдсан бүх 29 тоглолтонд 24 гоол оруулж, 3 гоолын дамжуулалт өгөөд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
video video brittanya razavi masturbat http://www.hotxxxmovie.club/