
Өмнөд Солонгос улсад шинэ коронавирусээр өвчлөгсдийн тоо 104-т хүрсний зэрэгцээ тус вирусээр нас барсан анхны тохиолдол өнөөдөр буюу пүрэв гарагт бүртгэгжээ.
Үхлийн талаарх илүү дэлгэрэнгүй судалгааг хийж байгаа талаар Солонгосын Өвчний хяналт,урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.
Халдвар авсан хүмүүсээс хамгийн багадаа 70 орчим нь Дэгү хотын оршин суугчид бөгөөд тэдгээрээс олонхи нь коронавирусын халдвар тарсан Есүсийн Шинчёнжи сүмийн цуглаанд очсон байна.
Дэгү хотын захирагч иргэдээ аль болох гэртээ байхыг зөвлөж,цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, харин гуравдугаар сард эхлэх байсан сургуулиудыг үйл ажиллагааг түр хойшлууллаа. Улмаар Солонгосын дөрөв дэх том хот болох 2.5 сая хүн амтай Дэгү хотын дэлгүүр, зоогийн газар,гудамжууд ил хуль болжээ.
Дэгү нь Сөүл хотоос ердөө 240 километрийн зайтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Great content! Super high-quality! Keep it up! 🙂