Экологийн цагдаагийн албанаас цоохор ирвэсний эд эрхтэнг худалдан борлуулах гэж байсан этгээдийг илрүүлжээ

2020-02-20

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид  энэ сарын 19-нд цоохор ирвэсний эд эрхтэнг худалдан борлуулах гэж байсан этгээдүүгийг илрүүлсэн байна.

Хэргийг тодруулбал,  Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” Супермаркетийн хойд талын автомашины зогсоол дээр иргэн А нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эд болох хоёр ширхэг арьс, гавлын яс, соёоны хамт худалдан борлуулах гэж байсан байна.
Цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, гавлын яс, соёо зэргийг БНХАУ-ын иргэд өндөр үнээр худалдаж авдаг гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд байгаагаас ашиг, орлого олох зорилгоор дээрх амьтныг хууль бусаар агнажээ.

Мөн Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Завхан аймгуудад цоохор ирвэсийн тархац нэмэгдэж мал руу халдаж байгаатай холбоотойгоор иргэд агнаж байж болзошгүй байдал үүсээд байгаа аж.

Монголд 700-1000 орчим цоохор ирвэс  байдаг бол дэлхийд 3500 орчим бодгаль үлдсэн. Цоохор ирвэс нь  нууцлагдмал амьдралтай амьтан  бөгөөд зөвхөн нэгдсэн хүчин чармайлт гаргаж байж энэ амьтныг хамгаалж чадна.

Тиймээс  Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/ энэхүү үнэ цэнэтэй амьтны ирээдүй болон түүний оршин амьдрах хосгүй орчинг хадгалан хамгаалахад туслах томоохон санаачлагыг дэлхий даяар гарган Засгийн газрууд болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж:Экологийн цагдаагийн алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ